Өөр мэдрэмж: Гудамжны шохойн урлаг Дэвид Зинн

АНУ-ын Мичиган мужийн Анн Арбор хотод байрладаг зураач Дэвид Зинн нь шохойгоор зурдгаараа алдартай билээ.

Тэрбээр гудамжиний бетон, хагарсан хана, нүх, жижиг хагархаа дээр зөвхөн шохой ашиглан зурдаг байна. Амьтан болон хүүхэлдэй киноны мангасуудыг ихэвчлэн зурдаг..

Тэрээр 1987 оноос хойш гудамжинд шохойгоор уран зураг зурж байгаа. Гэсэн хэдий ч түүний бүтээлүүд зөвхөн шохой ашигласан учир бороо салхи мөн хүмүүсийн хөлд үрэгдэн арилж үгүй болсон байна. Гэхдээ түүний бүтээл олон нийтийн сүлжээнд ихээр цацагдсанаас гадна зөвхөн өөрийн бүтээлээр 380,000 гаруй Instagram, 450,000 Facebook дагагчтай болжээ.

Дэвид Зинн мөн 2018 онд Толедогийн урлагийн музейд (TMA) үзэсгэлэн гаргасан. Тэрээр музейн гадна талбайн зам дээр ердийн зургуудаа зурсан байж. Түүгээр ч зогсохгүй чөлөөт уран бүтээлчээр ажиллаж, киноны зурагт хуудас, бизнесийн лого, боловсролын хүүхэлдэйн кино, ханын зураг дээр ажилладаг байжээ.

30 гаруй жилийн турш уран зураг зурж ирсэн Дэвид Зинн-ийн гудамжны шохойн урлагт ямар мэдрэмж төрж байна вэ?

#1

#2

#3

#4

#5

#6

#7

#8

#9

#10

#11

#12

#13

#14

#15

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Share via
Copy link
Powered by Social Snap