Солонгост улсад ажиллаж, амьдарч байгаа иргэдийн анхааралд….

Сөүл хот ковид19-ын тархалтыг хаахын тулд хотдоо ажиллаж амьдарч байгаа бүх гадаад ажилчдыг ковид19-ын шинжилгээ өгөх захирамж гаргаж 3 сарын 17-ны өдөр сөүл хотын захиргааны нээлттэй хэвлэлийн бага хурал дээр “Өнөөдрөөс эхлээд 31 өдрийг дуустал визтэй, визгүй хамаагүй бүх гадаад ажилчид заавал коронагийн шинжилгээ өгөх ёстой” гэж мэдэгдсэн билээ.

Шинжилгээ үнэгүй бөгөөд корона туссан бол үнэгүй эмчилж өгөх тул бүгд хамрагдахыг хүссэн. Захирамжыг зөрчвөл 2 сая вон хүртэлх торгуультай. Хүсвэл нэрийг нь нууцалж шинжилгээ авах боломжтой гэсэн мэдээллээр гадаад хүмүүс идэвхтэй хамрагдсан билээ.

Харин хэд хоногоос Сөүл хотод ажиллаж амьдарч буй гадаад иргэд корона вирусын шинжилгээ өгөх байсан захирамж ЦУЦЛАГДЛАА. Сөүл хотын захиргаа өнгөрөгч 3 сарын 17 өдөр тус хотод ажиллаж буй гадаад иргэдийг корона вирусын шинжилгээнд хамрагдах үүргийг өгөөд байсан билээ.

Тэгвэл энэ нь гадаад иргэдийг корона вирусаар халдварлагч гэж ялгаварлан гадуурхасан хэмээн шүүмжлэл дагуулмагц Сөүл хотын захиргаанаас тус захирамжаа цуцалсан байна. Иймд заавал хамрагдах ёстой байсан бол сайн дураар хамрагдаж болох ба маш аюултай гэж үзсэн гадаад ажилчидтай аж ахуйн байгууллагат үүрэг болгон өөрчилжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Share via
Copy link
Powered by Social Snap