T-ara хамтлагийн гишүүн БакБум-н 11кг хассан…

К-поп дэлхийн хэмжээнд хүрэхэд зайлшгүй нөлөөлсөн хамтлагууд бол эрэгтэй хамтлагаас, эмэгтэй хамтлагийг зүй ёсоор хэлэх байх. Тэгвэл хамтлагийн гишүүн БакБумын хоолны дэглэмээр 11кг хассан нууцаас хуваалцья

Дуучин БакБум нь 2009 онд охидын 2NE1 хамтлагийн гол хоолойгоор дэбютээ хийсэн бөгөөд Солонгост дээд өнгөөр гарах боломжгүй хоолой буюу чадалтай хоолойгоор үнэлэгдэж байжээ.

Түүний “You And I’ болон ‘Don’t Cry” хэмээх бие даасан дуунууд тухайн үедээ хөгжмийн чартуудыг тэргүүлж, бусдыг хүндэтгэлийг хүлээн авч байсан үе саяхан ч 2016 онд 2NE1 хамтлаг татан буугдсаны дараагаар тэрээр YG Entertainment-тай гэрээ байгуулалгүйгээр удаан хугацаанд завсарласан бөгөөд 2019 онд цомог гарган буцан эргэн ирсэн.

Тэрээр өнгөрсөн оны 6-р сард Grand Bell Awards фестивалийн тайзан дээр гарсан бөгөөд 2NE1-т байх үеийнхтэй харьцуулахад маш тарган байсан тул олны анхаарлыг татаж шүүмжлэлд их өртсөн.

Үүний дараагаар тэрээр энэ оны 1-р сард SNS телевизээр дамжуулан амжилттай хоолны дэглэмийнхээ талаар мэдээлэл өгч, зургаа хуваалцсан ба “Би өнгөрсөн жилийн Daejong Awards ёслолын ажиллагаанд 70кг байсан бөгөөд хоолны дэглэм барьж эхлэснээс хойш 11кг хасч 59кг болсон гэж хэлжээ.

Тэрээр инстаграм хуудсандаа би анхаарлын хомсдол болох ADD-ийн эмчилгээнд эм уусны дараагаар удаан хугацааны турш төвлөрөлгүй, хэт их идэвхжил үүсгэдэг тул сэтгэл хөдлөлийн хүчтэй уналтад орж үүнийхээ улмаас шөнө хэт их идсэнээс болж жингээ 70кг хүртэл нэмсэнээ мэдэгдэж байжээ.

Гэсэн хэдий ч тэрэр эрүүл мэндэдээ анхаарахын хажуугаар фенүүдийнхээ өмнө зогсохын тулд хоолны дэглэм барихаар шийдсэн бөгөөд хатуу дэглэм барьж 11 кг жин хасч чаджээ.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Share via
Copy link
Powered by Social Snap