tokyo2020 2021 “Гадаад үзэгчидгүй” урьд өмнө болж байгаагүй олимп? болохуу…

Энэ жилийн Токиогийн олимп нь гадаадын үзэгчдийг хүлээж авахгүй анхны олимп болж магадгүй. Олимпийг цуцлах тухай яриа гарахаас өмнө Японы тал ‘Бид гадаадын үзэгчдийг хүлээж авахгүй’ гэж хэлсэн байна. Олимпын онцгой байдлын газраас корона19с болж Олимпийн наадамд саад болгохгүйн тулд дахин хоёр долоо хоног сунгахаар болжээ.

Японы Ерөнхий сайд Ёшихидэ Суга Токио болон бусад метрополитан дахь онцгой нөхцөл байдлыг 3-р сарын эцэс хүртэл сунгана гэдгээ мэдэгдлээ.

Суга Ёшихидэ

[Суга Ёшихидэ / Японы Ерөнхий сайд: Хоёр долоо хоног орчим сунгах шаардлагатай гэж бодож байна. Эцэст нь би шийдвэр гаргах болно.] гэжээ.

Шалтгааныг нь тодруулаагүй байгаа ч энэ сарын сүүлээр Олимп болох уу, үгүй ​​юу гэдэг эцсийн шийдвэрийг Японы тал гаргах ёстой болж байна.

Corona 19-ийн тархалтыг аль болох урьдчилан сэргийлэх арга замыг хайж байгаан байна.

Хэрвээ ирэх долоо хоногт онц байдлыг цуцалбал Токио хотод долдугаар сарын эхний долоо хоногт, Олимпийн нээлт эхлэхэд 1000 тохиолдол бүртгэгдэнэ гэсэн судалгааг бас гаргажээ.

Мөн Олимп зохион байгуулсан ч гэсэн гадаад үзэгчдийг хүлээж авахгүй гэжээ.

Сейко Хашимото

[Сейко Хашимото / Токиогийн Олимпийг зохион байгуулах хорооны дарга: Би хорио цээрийн арга хэмжээний шинжээчдийн дотоод, гадаадын Corona 19 халдварын байдал, шинжлэх ухаанаар харгалзан үзэж 3-р сард шийдвэр гаргана.] гэжээ

Япон хэрэв гадаадын үзэгчдийг хүлээж авахгүй бол 9000 иенээс багагүй хэмжээний орлогоос татгалзах хэрэгтэй болно.

Гэсэн хэдий ч гадаад үзэгчдийг хүлээж авахгүй гэсэн шийдвэр нь Corona 19 халдвартай үед Олимпийн зохион байгуулах боломжийг аврах нэг арга зам гэж үзэж байна байгаан.

Токиогийн олимп Ерөнхий сайд асан Абэгийн мөрөөдөж байсан сэргэн мандалтын “бүрэн хэлбэр” -ээс улам бүр холдсоор байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Share via
Copy link
Powered by Social Snap