БНСУ-д корона вирусын эсрэг вакцин хийлгэсэн 20 орчим насны эмэгтэй нас баржээ.

БНСУ-ын Тэжон хотын сувилалын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 20 орчим настай эмэгтэй вакцин хийлгэсний дараагаар нас барсан хэрэг өнөөдөр гарлаа.

Одоогоор вакцины гаж нөлөө хараахан нотлогдоогүй байгаа ба нас баралтын шалтгаан нь вакцинтай холбоотой эсэхийг шалгаж байна.

Уг эмэгтэй 3 сарын 2 өдөр АстраЗенака буюу коронавирусын эсрэг(Корона 19) вакцин хийлгэсэн бөгөөд 4 өдөр буюу өнөөдөр нас барсан гэх мэдээлэл иржээ. Тус эмэгтэй асрамжийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан суурь өвчтэй иргэн байсан байна.

БНСУ-д одоогийн байдлаар вакцин хийлгэсний дараа нас барсан хүний тоо 3-т хүрээд байна.

Эхэнд нас барсан иргэн 50 настай эрэгтэй байсан бол удаа дараа вакцины дараа нас барсан иргэн 60 настай иргэн байсан ба хоёулаа суурь өвчтэй байсан байна. Холбогдох байгууллагаас нас баралтын шалтгаан нь вакцинтай холбоотой эсэхийг шалгаж байгаа юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Share via
Copy link
Powered by Social Snap