ЗөөлөнСий: Би аавыгаа хэзээ ч ганцаардуулахгүй ээ! Бид 2-ын амь нэг

Хэдхээн хоногийн өмнө сошиал орчинд чимээ шуугиантайгаар маргалдсан хосууд бол Дуучин Дэлгэрмөрөн түүний эхнэр Ананда хоёр билээ. Нас биед гүйцсэн хүмүүс ямартай ч учир зүйгээ ололцоод уучлахаар бол уучлаад нийлцгээнэ үгүй бол хоёр тийш болох л байх. Харин хэрүүлийн голд бяцхан хүүхдүүд л шархалж үлдэж байгаа нь харамсалтай.

Дэлгэрмөрөнгийн том охин Зөөлөн-Сийг мэдэхгүй хүн ховор байх. Ухаалаг даруухан энэ охины сэтгэл нь л их шархалж байгаа байхдаа гэсэн хүмүүс маш их байсан бөгөөд Зөөлөн-Сий охин ийнхүү бичжээ.

Сайн байцгаана уу? Хүмүүс ээ!

Амьдралд зөндөө л асуудал байдаг. Надад битгий санаа зовоо би чинь хар багаасаа л хатуужсан хэр баргийн юманд гундахаа байсан хүчирхэг охин шүү дээ. Би Ананда эгч дээ хайртай. Яагаад гэвэл тэр миний хамгаас хайртай дүү нарыг минь төрүүлж өгсөн хүндэт хүн.

Харин аав минь бол миний баатар. Энэ хорвоо дээрх хамгийн хайртай хүн минь юм шүү дээ. Зөөсийгөө үнсгэлжин шиг амьдруулахгүйн тулд өөрийгөө золиослож байгааг би л мэднэ шүү дээ!Хэн ч байсан миний аавыг муулах эрх байхгүй!

Та нар бүх үнэнийг мэдэхгүй байж аав руу минь дайрхыг би зөвшөөрөхгүй! Өнөөдөр энэ social ертөнцөд яваад байгаа худал мэдээллүүд, аавыг минь муулж байгаа өөдгүй хүмүүс намайг том болно гэдгийг мартаа юу даа?

Би аавыгаа хэзээ ч ганцаардуулахгүй ээ! Бид 2-ын амь нэг

юу ч болсон хаашаа ч явсан би аавтайгаа хамт үүнийг л ойлго бусад нь бол зүгээр л амьдрал шүү дээ. Би улам хүчирхэг мундаг хүн, сайн ээж болно сайхан хайрыг үлдээнэ. THIS IS LIFE хүн бүхэнд ийм зүйл тохиолдож л байгаа хэлдэггүй л болохоос… Би азтай охин шүү…. гэж бичжээ.

Эцэст нь хэлэхэд зовлон жаргалыг мэдэрсэн аавынхаа хажууд өсөж торнисон, ухаантай төлөв даруу энэ охиндоо амжилт хүсье… охин минь аавынхаа ганц тулах багана нь чи юм шүү.

Мөн амьдралыг нь хамт туулаад өдий хүрсэн юм шиг шүлсээ үсэргэж байдаг нөхдүүдэд хандаж хэлэхэд эхнэр нөхрийн хооронд илжиг бүү жороол гэж сайхан үг байдаг. Хоорондоо л учраа олог. Бид бүхэнд хүний амьдрал ямар ч хамаагүй, бидэнд ШҮҮХ ЭРХ байхгүй гэдгийг санацгаагаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Share via
Copy link
Powered by Social Snap