G-Dragon Jennie нарыг үерхээд 1 жил болж байгааг Dispatch сайт албан ёсоор мэдэгдлээ

К-попын хаан гэгддэг BIG-BANG хамтлагийн ахлагч G-dragon болон дэлхий даяар маш хурдацтайгаар нэр хүнд нь өсөж буй Black Pink хамтлагийн гишүүн Jennie нарыг үерхэж буй мэдээллийг өнөөдөр Dispatch сайт албан ёсоор мэдээллээ. Тэд одоогоор нууцаар болзож байгаа аж.

Хэний ч төсөөлөөгүй энэхүү мэдээлэл гарсан даруйдаа маш олон шүтэн бишрэгчид, үзэгчдийг шоконд оруулж хормын дотор дэлхий дахинд G-Dragon Jennie нарын энэхүү мэдээлэл тархаж байна.

Black Pink хамтлагийн гишүүн Jennie нь 2013онд G-dragon-ийн дууны клипэнд тоглож өөрийгөө олон нийтэд таниулж эхэлсэн бөгөөд үүнээс хойш 8-н жилийн дараагаар G-dragon болон Jennie нар болзож эхэлжээ.

Jennie-ийн хувьд төлөвлөсөн ажилуудаа хуваарийн дагуу дуусгаад G-dragon-ийн гэрт очиж болзоод гэртээ харьдаг маршруттай байсан гэж Dispatch сайт мэдээллэж байна. Jennie-г хариуцсан менежерүүд хүртэл G-dragon-тай холбоотой нууц харилцааг мэддэг байсан бөгөөд гэрт нь хүргэж өгч авдаг байжээ.

 

G-dragon-ий хувьд одоог хүртэл түүнтэй холбоотой ямар нэгэн хүмүүстэй болзож байгаа талаар мэдээлэл гарахад тодорхой байр сууриа илэрхийлдэггүй байсан ба Dispatch-ийн нийтлэлд яах аргагүй ХОСын болзоо байсан гэж бичжээ….

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Share via
Copy link
Powered by Social Snap