“Итэвонд нэг удаа” драмагаар танил болсон Ёо Жэ Мён жүжигчин өдгөө 47настай бөгөөд өнгөрсөн 8сард бяцхан хүүтэй болсон билээ.

Та бүхэндээ JTBC телевизийн цуврал “Итэвон Класс” драмагаар нь сайн таних Солонгосын нэрт жүжигчин Ёо Жэ Мён болон түүний бяцхан өхөөрдөм хөөрхөн хүүгийн талаарх мэдээлэл хүргэж байна.

Тэрээр 1973 оны 6-р сарын 3 нд Пусан хотод төржээ.

Пусаны Үндэсний Их Сургуулийн Драмын Урлагийг жүжигчнээр төгссөн бөгөөд 1997 онд ‘Нээлттэй Тайз’ театрын компанид элсэж, “Карри Хүмүүс” жүжгийн дүрээр анхныхаа дүрийг бүтээж, Пусан театрт 15 орчим жил идэвхтэй тоглож байжээ.

 Ёо Жэ Мён нь 2020 оны “Итэвонд нэг удаа” дээр Жан Дэ Хигийн дүрд тоглосон . Өөрийн наснаас ихээхэн ялгаатай Жанг даргын дүрд тоглож, жүжиглэх ур чадвараараа гайхалтай үнэлгээ авсан. Дүрийн нүүр будалт болон хувцаснуудад санаа нэмж, Жан Дэ Хигийн дүрд эртнээс хүчин чармайлт гаргаж байсан. Жан Дэ Хигийн дүр нь харгис хэрцгий байдлыг дүрсэлж, үзэгдэл болгонд дээд зэргийн татах чадварыг харуулж чадсан.

Жил Шагналууд Салбар Ажил Үр дүн
2017 он Солонгосын кино урлагийг гэрэлтүүлэхэд зориулсан Оддын шагнал Солонгосын богино хэмжээний киноны гэрэлтэх оддын шагнал хоосон Шагнал
2018 он 54 дэх удаагийн Baeksang урлагийн шагнал гардуулах ёслол ТВ ангиллын эрэгтэй туслах дүрийн шагнал Нууц ой нэр дэвшигч
6 дахь Ази, Номхон далайн оддын шагнал Эрэгтэй гүйцэтгэлийн шагнал амьдрал Шагнал
2020 он 56 дахь Baeksang урлагийн шагнал гардуулах ёслол ТВ ангиллын эрэгтэй туслах дүрийн шагнал Itaewon анги нэр дэвшигч

Жүжигчин Ёо Жэ Мён нь өдгөө 47настай бөгөөд өнгөрсөн 8сард бяцхан хүүтэй болсон билээ.

2018оны 10сарын 12нд жүжигчин Ёо Жэ Мён нь эхнэртэйгээ хуримаа хийсэн бөгөөд өнгөрсөн 8сард анхны үрээ өлгийдөн авчээ.

Хүүгийнхээ болон хүүтэйгээ авахуулсан зургуудаа хамгийн анх өөрийн инстаграм хуудсандаа байршуулжээ

Өхөөрдөм хөөрхөн хүүгийн зургуудаас нь:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Share via
Copy link
Powered by Social Snap